Судалгааны чиглэл
Хүнсний ногооны төрөл бүрийн таримлуудын сортыг шалгаруулах, шинэ сорт гаргах, нутагшуулах, тэдгээрийг тариалах агротехнологийг боловсруулж өрхийн тариалан, аж ахуйд нэвтрүүлэх, хүнсний ногооны үрийн аж ахуйг зохион байгуулах.
- Ил талбайн ногоо: Байцаа, үндэс үртэн, сонгинолог ургамал, гуатан болон навчит үнэрт ногоо. Зүүнхараа, Орхон — Шарын голд 24 га талбайтай.
- Хамгаалагдсан хөрсний ногоонууд: Хэмх, лооль, гашуун болон амтат чинжүү, цэс, шанцай.
- Сорт судалгаа Crop improvement
- Агротехнологи Agro-technology
- Үр үржүүлэг Seed multiplication
Үр дүн
Бөөрөнхий цагаан байцааны 5, бөөрөнхий сонгины 3, шар луувангийн 3, шар манжингийн 4, хүрэн манжингийн 4, гуатан ургамлын 5, цэсэнцэр ургамлын 10, бусад таримлын 20 гаруй сортуудыг нутагшуулж, ургуулах агротехнологийг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлэн, голлох хүнсний ногоо болон шинэ нэр төрлийн ногооны сортуудын үрийг дотооддоо үржүүлж байна.
Бүтээгдэхүүн
Судлаачид судалгааны чиглэлээр нэгэн сэдэвт бүтээл 7, ном товхимол, гарын авлага 35, эрдэм шинжилгээний өгүүлэл 180-ийг бичиж нийтийн хүртээл болгож, зохиогчийн эрх, патент, зөвлөмж 100 гаруй, ШБОС 19, агротехнологи, зөвлөмж стандарт 24-ийг боловсруулсан.
Хүнсний ногооны суулгац