Гол агуулга руу очих

Ургамлын генетик нөөц

Судалгааны чиглэл

Таримал ургамлын генетик нөөцийн сектор нь таримал ургамал ба тэдгээрийн зэрлэг овог төрөл, зүйл, ховор ашигт ургамлын генетик нөөцийг цуглуулах, судалж үнэлгээ өгөх, амьдаар хадгалах, селекцийн эх материал бэлтгэх, үржүүлэх, ашиглах, бүртгэл мэдээллийн сан байгуулах.

Таримал ургамлын үрийн генбанк

Дунд хугацааны хадгалалт

Дунд хугацааны хадгалалт

Урт хугацааны хадгалалт

Урт хугацааны хадгалалт

Үрийн генетик нөөцийн хадгалалт

Дунд хугацааны горимоор 40 мянган дээжийн үрийг 0-5 хэмд, урт хугацааны горимоор 10 мянган дээжийн үрийг -18-20 хэмд хадгалах хүчин чадалтай.

Генбанкын мэдээллийн сан

Генбанкын мэдээллийн сан

Паспортын бичмэл бүртгэл

Паспортын бичмэл бүртгэл

Үрийн генетик нөөцийн бүртгэл, мэдээллийн сан

Генбанкид хадгалагдаж байгаа 70 гаруй төрлийн таримлын 20500 гаруй сорт дээжийн паспортын бүртгэлийг стандартын дагуу бичмэл болон электрон хэлбэрээр хадгалж байна.

Талбайн генбанк

Талбайн туршилтын талбай

Талбайн туршилтын талбай

Олон наст ургамлын цуглуулга

Олон наст ургамлын цуглуулга

Чимэглэлийн цэцэг

Чимэглэлийн цэцэг

Хүлэмжийн суулгац

Хүлэмжийн суулгац

Жимсгэнэ

Жимсгэнэ

Талбайн генетик нөөцийн хадгалалт

Олон наст ургамлын талбайн генбанкад жимс, жимсгэнэ, чимэглэлийн болон хүнс тэжээл, эмийн ашигт ургамал, мод бут, цэцгийн 70 гаруй төрлийн 130 зүйл сортын 1300 дээжийг амьдаар хадгалж, ажиглалт судалгаа хийж байна.

Ургамлын өвчин шинжлэх лаборатори

Ургамлын өвчин шинжлэх лаборатори

Үрийн амьдрах чадварын шинжилгээ

Үрийн амьдрах чадварын шинжилгээ

Талбайн үнэлгээ, мониторинг

Үрийн мониторингийн лабораторид жил бүр 500-800 дээжинд үрийн амьдрах чадвар, үрэнд ган, халуун тэсвэр, үрийн өвчинг тодорхойлдог.

Гадаад хамтын ажиллагаа

НУБ-ын Хүнс, ХАА-н байгууллага, Ургамлын Генийн Нөөцийн ОУ-ын төв, Мексикийн ЦИММИТ, Өмнөт Солонгосын Үндэсний Агробиологийн төв, Хятадын ХАА-н академи, Оросын ВИР зэрэг газруудтай хамтран ажилладаг.