Байгууллагын тухай
Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн нь 1963 оноос эхлэн ургамлын генетик нөөц, селекци, агротехнологи, хөрс судлал, биотехнологийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийж ирсэн улсын эрдэм шинжилгээний байгууллага юм.
Хүрээлэн нь шинжлэх ухаанд суурилсан тогтвортой тариаланг хөгжүүлэх, шинэ сорт, технологи, зөвлөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үндэсний хүнсний аюулгүй байдалд хувь нэмэр оруулах зорилгоор ажилладаг.
Эрхэм зорилго
Шинжлэх ухаан, инновацид суурилсан судалгаа, технологийн шийдлээр газар тариалангийн тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдлыг дэмжих.
Үйл ажиллагааны чиглэл
Судалгаа, инноваци, технологийн хөгжүүлэлтээр таримал ургамлын бүтээмж, чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
Таримал ургамлын шинэ сорт бүтээх
Өндөр бүтээмжтэй, чанартай шинэ сортуудыг бүтээнэ.
Сорт сорих, нутагшуулах, тарималжуулах
Бүс нутгийн нөхцөлд зохицсон сортыг сонгон нутагшуулна.
Эд эсийн өсгөвөр, бичил үржүүлэг
Вирусгүй суулгац үйлдвэрлэлийн судалгааг гүнзгийрүүлнэ.
Таримал ургамлын генетик нөөцийг хадгалах, судлах, баяжуулах
Генетик олон янз байдлыг хадгалж, судалж, баяжуулна.
Үр, суулгац үйлдвэрлэл
Үр, суулгацын үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлнэ.
Сургалт, талбайн өдөрлөг
Талбайн туршилт, сургалт, өдөрлөгийг зохион байгуулна.
Таримал ургамлыг үргүүлэх технологи боловсруулах
Тариалалтын аргыг оновчтой болгоно.
Хөрс, ургамал бордоо технологи боловсруулах
Хөрсний үржил шим, шим тэжээлийн хангамжийг сайжруулна.
Бактерийн болон компост бордооны үйлдвэрлэл
Био бордооны технологийг хөгжүүлнэ.
Ургамлын биохими, технологийн шинжилгээ
Чанар, найрлагын шинжилгээ хийнэ.
Хөрсний үржил шимийн төлөв байдлыг тогтоох, сайжруулах
Хөрсний шинжилгээ, сайжруулах арга хэмжээ авна.
Ургамал хамгаалал
Хортон, өвчнөөс хамгаалах технологийг боловсруулна.
Түүхийн товчоон
-
1948 он ХАА-н нэгдсэн туршлага станц. Булгантай
-
1952 он Хангайн бүсийн газар тариалангийн туршлага станц. Булгантай.
-
1963 он Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн. Зүүнхараа.
-
1977 он Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн. Дархан-Уул.
-
1993 он Ургамал газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн. Дархан-Уул.
-
2015 он Ургамал газар тариалангийн хүрээлэн. Дархан-Уул.