Судалгааны чиглэл
Төмсний удмын санг баяжуулж, сорт, дугаарыг шалгаруулж нутагшуулах, селекцийн аргаар шинэ сорт бий болгох, төмсний дахин боловсруулалтын чанарын үнэлгээ өгөх, төмсний элит үр гаргаж, дэвшилтэт технологи нэвтрүүлнэ.
Үр дүн
Эх орны төмсний 3 сорт гаргаж, 400 орчим сорт судалж, 50 гаруй сорт шалгаруулж, 13 сорт нутагшуулав. Эртийн төмс ургуулах агротехник боловсрууллаа. Төмс хадгалах горим, төмсийг шим бордоогоор бордох технологи, төмсний үрийг хурдавчлан үржүүлэх арга аргачлалыг боловсруулж, төвийн бүсэд төмсний сортуудын ургац бүрэлдэх онцлогийг тогтоов.
Бүтээгдэхүүн
Ашигтай загварын гэрчилгээ, гаргасан болон нутагшуулсан сорт, ном товхимол, технологи, сургалт.
- Ашигтай загварын гэрчилгээ: Төмсний үрийг хурдавчлан үржүүлэх арга
- Ашигтай загварын гэрчилгээ: Монгол төмс тарих арга
- Гаргасан, нутагшуулсан сорт: Шийр-6, Завхан-35, Хонгор, Импала, Гала, Санте, Шеподи, Солист, Куарта
- Ном товхимол, гарын авлага — 10 гаруй
- Боловсруулсан технологи, зөвлөмж — 8
- Талбайн өдөрлөг, сургалт
Ном товхимол, гарын авлага