Гол агуулга руу очих

Үрийн аж ахуйн сектор

Судалгааны чиглэл

Монгол орны нөхцөлд дасан зохицсон тогтвортой арвин ургац бүхий нутагшсан сортын элит үрийн эх материал үйлдвэрлэх.

  • Буудай
  • Хүнсний арвай
  • Хошуу будаа
  • Хөх тариа
  • Бог будаа
Буудай

Буудай

Хүнсний арвай

Хүнсний арвай

Хошуу будаа

Хошуу будаа

Хөх тариа

Хөх тариа

Элит үр үйлдвэрлэл

Жилд: Үржүүлгийн 1, 2-р жилийн -10т үр, бөөний сонголтоор-300 кг үр, ганцаарчилсан сонголт-5000 ш түрүү

  • Жилд: Буудайн супер элит үр-35 т, буудайн элит үр-180 т, үр тарианы бусад таримлын-30т үрийг үйлдвэрлэн өөрийн болон бусад аж ахуй нэгжүүдийн үрийн хэрэгцээг хангадаг.
Элит үр тариалалт

Элит үр тариалалт

Элит үрийн талбай

Элит үрийн талбай

Ганцаарчилсан сонголт

Ганцаарчилсан сонголт

Үрийн лабораторийн шинжилгээ

Үрийн соёололт, фракци, ургах хүч, 1000 үрийн жин, ургах эрчим, үрийн цэвэршилт зэрэг үзүүлэлтүүдээр тарих үрийн чанарыг шинжлэн тодорхойлж байна.

Ургах хүч, ургах эрчим

Ургах хүч, ургах эрчим

Үрийн соёололтын шинжилгээ

Үрийн соёололтын шинжилгээ

Боловсруулсан технологи

Үрийн аж ахуйн чиглэлээр дараах систем, технологиудыг боловсруулсан.

  • Амууны үрийн аж ахуйн систем
  • Тариалангийн төв бүсэд үр тарианы элит үр үйлдвэрлэх технологи
  • Үр тариа, буурцагт таримлын сортын ба үрийн чанарын тодорхойлолт
  • Элит үр үйлдвэрлэх хурдавчилсан технологи
  • Үрийн чанарыг сайжруулах арга технологи
Үр тарианы талбай

Үр тарианы талбай

Талбайн ажил

Талбайн ажил

Ургац хураалт

Ургац хураалт