Гол агуулга руу очих

Мэндчилгээ

Хүрээлэнгийн захирал

Эрхэм хүндэт зочид, хамтран ажиллагчид аа,

Та бүхнийг Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу.

Манай хүрээлэн шинжлэх ухаанд суурилсан судалгаа, инноваци, үйлдвэрлэлийн холбоосон үйл ажиллагаагаар Монголын газар тариалангийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахыг зорин ажилладаг.

Бид үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хөрс, биотехнологийн чиглэлээр судалгаа хийж, шинэ сорт, технологи, зөвлөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд анхаарч байна.

Та бүхний хамтын ажиллагаа, санал, шүүмж, дэмжлэг бидний цаашдын амжилтын чухал хөшүүрэг болно. Хамтдаа илүү үр бүтээлтэй ажиллахыг хүсье.