Гол агуулга руу очих

Хөрсний микробиологийн лаборатори

Судалгааны чиглэл

Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд дасан зохицсон ашигтай бичил биетнийг сонгон шалгаруулж, биологийн гаралтай бордоо үйлдвэрлэн газар тариалангийн үйлдвэрлэлд нийлүүлэх, тэдгээрийн үйлчлэлийг сорьж судлах.

  • Хөрсний ашигтай бичил биетний тодорхойлолт
  • Азот тогтоогч, фосфор задлагч бичил биетний судалгаа
  • Био-бордоо, био-бэлдмэл боловсруулах
  • Хөрсний микробиологийн идэвхийн үнэлгээ
Талбайн нөхцөлд биобордооны уусмал бэлтгэх

Талбайн нөхцөлд биобордооны уусмал бэлтгэх

Микроскоп, өсгөвөртэй шинжилгээ

Микроскоп, өсгөвөртэй шинжилгээ

Лабораторийн шинжилгээ

Хөрсний дээжинд бичил биетний тоо, төрөл, идэвхийг тодорхойлж, микробиологийн шинжилгээг баталгаат аргачлалаар гүйцэтгэнэ.

  • Бичил биетний тоо, төрлийн тодорхойлолт
  • Өсгөвөрлөх, тусгаарлах арга ажиллагаа
  • Хөрсний ферментийн идэвхийн шинжилгээ
  • Био-бэлдмэлийн чанарын хяналт
Дээжийн микробиологийн шинжилгээ

Дээжийн микробиологийн шинжилгээ

Бактерийн өсгөвөр

Бактерийн өсгөвөр

Үр дүн

БАКТЕРИЙН БОРДОО ҮЙЛДВЭРЛЭЛ

  • Ризобиум биобордоо — Буурцагтан таримлын булцууны бактерийн идэвхтэй штаммыг байгалийн хар шороон хөрсөнд хольж бэлтгэсэн экологийн цэвэр биобордоо.
  • Ризобактерийн бордоо — Хөрсөнд чөлөөтэй амьдарч азот нийлэгжүүлэх, фосфор задлах чадвартай ашигт бактериудын цэвэр өсгөврийг ашиглан бүх төрлийн таримал ургамалд тохирох экологийн цэвэр хуурай биобордоог үйлдвэрлэн, тариалан эрхлэгчдэд нийлүүлж байна.
“Эко биобэлдмэл-1” микроорганизмийн бэлдмэл

“Эко биобэлдмэл-1” микроорганизмийн бэлдмэл

Сорт харьцуулсан суулгацын туршилт

Сорт харьцуулсан суулгацын туршилт