Гол агуулга руу очих

Хөрс-агрохимийн лаборатори

Судалгааны чиглэл

Монгол орны тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдлыг тогтоох, түүнийг бордоо хэрэглэн дээшлүүлэх замаар ХАА-н таримлын ургацыг тогтвортой нэмэгдүүлэх туршилт, судалгааны ажлыг гүйцэтгэнэ.

  • Агрохимийн олон жилийн бордоот суурин туршлага
  • Хөрсний үржил шимийн төлөв байдал, түүний нөхөн үйлдвэрлэл
  • Хөрсний хөдөлгөөнт тэжээлийн бодисын (NPK) агуулалт, тэдгээрийн хөдлөл зүй
  • ХАА-н таримлыг бордох технологи
  • Шинэ төрлийн бордоо гаргах, хэрэглэх арга ажиллагаа
  • Тэжээлийн бодисын балансад үндэслэн ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
Усалгаатай тариалангийн талбай

Усалгаатай тариалангийн талбай

Тариалангийн талбай

Тариалангийн талбай

Ногоон тариалангийн талбай

Ногоон тариалангийн талбай

Лабораторийн шинжилгээ

Лаборатори нь хөрсний шинжилгээ хийх үйл ажиллагаандаа MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагыг хангаж итгэмжлэгдсэн.

  • Хөрсний үржил шим, агрохимийн шинж чанарыг илэрхийлэх 12, хөрсний агрофизикийн 4–5 төрлийн тодорхойлолт хийх арга зүйн ажиллагаатай
  • Жилд дунджаар 2500–3000 ширхэг хөрсний дээжинд шинжилгээ хийх хүчин чадалтай
  • Лаборатори нь хөрс, ургамлын шинжилгээнд шаардлагатай орчин үеийн багаж: спектрофотометр, дөлт фотометр, Кьелдалийн аппарат, ус нэрэгч, аналитик жин болон бусад тоног төхөөрөмжөөр хангагдсан
Лабораторийн хяналтын самбар

Лабораторийн хяналтын самбар

Лабораторийн ажлын орчин

Лабораторийн ажлын орчин

Хийн генератор

Хийн генератор

Хийн хроматограф, масс-спектрометр

Хийн хроматограф, масс-спектрометр

UV-VIS спектрофотометр

UV-VIS спектрофотометр

Центрифуг

Центрифуг

Үр дүн

Хөрсний үржил шимийн шинжилгээнд үндэслэн бордооны зөвлөмж боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.

  • 1986–1995 онд улсын хэмжээний тариалангийн нийт 860,0 мянган га талбай
  • 1999–2000 онд Дархан-Уул аймгийн 2 сумын 1500 айл өрхийн эзэмшил талбай
  • 2008–2010, 2012–2013 онуудад “Атрын III аян” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын тариалангийн 926,0 мянган га талбайн хөрсний шинжилгээг хийж, дүнд үндэслэн ХАА-н таримлыг бордох зөвлөмжийг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн
  • Үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийн нөхцөлд хөрсний үржил шим, таримлын ургац, түүний чанарт бордооны нөлөөг илрүүлэн туршилт, судалгаа явуулдаг
Итгэмжлэлийн гэрчилгээ, баримт бичгүүд

Итгэмжлэлийн гэрчилгээ, баримт бичгүүд