Судалгааны чиглэл
Ургамлын биохими, технологийн лаборатори нь үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээл, техникийн ургамлын биохимийн найрлагыг тодорхойлж, шинэ таримал, сортын чанарын үнэлгээ өгөх зорилготой.
- Тариалангийн бүтээгдэхүүний биохимийн бүрэлдэхүүн, чанарын үнэлгээ
- Шим тэжээл, идэвхт бодисын агуулалтын судалгаа
- Боловсруулалт, хадгалалтын технологи боловсруулах
- Бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанарын хяналт
Ургамлын биохимийн лабораторийн шинжилгээ
Лабораторийн шинжилгээ
Тус лаборатори нь ЭША-1 /магистр/, лаборант-1 бүрэлдэхүүнтэй ажиллаж, жилд 500-700 дээжинд шинжилгээ хийдэг. Ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний биохимийн үзүүлэлтийг орчин үеийн багаж, баталгаат аргачлалаар тодорхойлно.
- Үр тарианы таримал ургамалд: азот, уураг, цавуулаг, гурилын хөөлт, шилэнцэр, цардуул, талх, гурилын гарц.
- Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэд: хуурай бодис, хүчиллэг, цардуул, ерөнхий сахар, витамин “С”, тослог.