Судалгааны чиглэл
Монгол орны агро-уур амьсгалын нөхцөлд дасан зохицсон, өвөлд болон хүйтэнд тэсвэртэй, тогтвортой ургацтай жимс чимэглэлийн ургамлын сорт нутагшуулах, шинэ сорт гаргах, нутагшсан сортын суулгац үржүүлэх.
Үр дүн
Судалгааны үр дүнд чацарганы 8, гүзээлзгэнэ 1, үхэр нүдний 5, алимын 5, чавганы 2, бөөрөлзгөний 2 сортыг нутагшуулсан болон ирээдүйтэй сортоор шалгаруулаад байна. Мөн чимэглэлийн ургамлын Голтборын Шарын гол сортыг нутагшуулж, Тэхийн шээгний Анар, Баялаг сорт, Моносны Царам, Буйлсны Дархан сортыг тарималжуулаад байна.
Бүтээгдэхүүн
Боловсруулсан технологи. МУ-ын стандарт-11, Шинэ бүтээл-3, Ном, товхимол-6, зөвлөмж-8, патент – 1.
- Ногоон мөчрөөр үржүүлэх
- Модлог мөчрөөр үржүүлэх
- Нугалаадсаар үржүүлэх
- Үрээр үржүүлэх
- Залгаж үржүүлэх
- Биотехнологийн аргаар үржүүлэх
- Жимс жимсгэний ургамлыг тариалах технологи
Стандарт, ном, товхимол